Цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 20 цаг 13 минутад Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус тоотод оршин суух 59 настай, эрэгтэй “Б” гэгчийн амь насыг 59 настай, эрэгтэй “Э” гэгч согтуурсан үедээ хохироосныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.