Энэ оны хоёрдугаар сар /2023.02/-д АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэж, Улсын дээд шүүхийн тогтоол гарсан байдаг. Гэтэл тус намын гэрчилгээг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга, тамгыг нь С.Эрдэнэ хадгалж байсан бөгөөд АН-ын дарга Л.Гантөмөрт тус албан ёсны бичиг баримтыг нь өгөхгүй байсан юм.
Тэгвэл өчигдөр /2023.04.06/ Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрт нь байсан АН-ын гэрчилгээг Л.Гантөмөрт хүргүүлсэн байдаг. Иймд өнөөдөр /2023.04.07/ Улсын бүртгэлийн тус намын гэрчилгээ дээр тус АН-ын дарга Л.Гантөмөр хэмээн бичилт хийгдсэн байна.