Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 4 дүгээр сарын сарын 5-ны өдөр хэлэлцсэн юм.
Улмаар шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан юм. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдсэн юм.
Тодруулбал, Давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон 1.2 жилийн зорчих эрх хязгаарлах ялын нэг жилийг хэвээр үлдээж, 2 сарыг 1 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн.
Тэгвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэлэлцээгүй Улсын дээд шүүх /УДШ/-ийн гадна “No war” хөдөлгөөний Э.Одбаяр нарын залуус очиж тус шүүхийн хаалгыг тогшсон байна. Энэ үеэр тэднийг УДШ-ийн байр руу нэвтрүүлээгүй байна.
ВИДЕО:
М.У-н иргэн гэм буруугаа шүүхээр эцэслэн шийдүүлэх эрхтэй, шүүхийн бүх процесст биеэр оролцож,өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхтэй,хамгийн чухал шат болох хяналтын шат иргэдийг оролцуулахгүй шийддэг болж ээ, #NoDoubleStandard
— Б.Билгүүн БаБи (@Babibabiclub) April 6, 2023
pic.twitter.com/dnjImKqJqM