Авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа улсын хилээр гарч явсан Засгийн газрын гишүүн асан Т.Бадамжунайг уржигдар /2023.04.05/ Филиппин улсаас монголд авчирсан.
Энэхүү үйл явдалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн, Боомтын сайд Х.Булгантуяаг түүний бэр гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байгаа юм. Тэгвэл тус мэдээллийг Х.Булгантуяа үгүйсгэсэн байна. Тэрээр өөрийн твиттер хуудастаа, “Намайг Бадамжунайн бэр гэж баахан сэвлээ. Гэр бүлээ бодоод тайлбар хийе. Хадам аав минь өвчний улмаас бурхан болоод удаагүй. Бид гашуудан суухад худал мэдээллээр ясыг нь бүү өндөлзүүлээч. Би Бадамжунай гуайтай садан ч биш, сайд, дарга байхад нь улс төрд ч, монголд ч байгаагүй” гэжээ.
Намайг Бадамжунайн бэр гэж баахан сэвлээ. Гэр бүлээ бодоод тайлбар хийе. Хадам аав минь өвчний улмаас бурхан болоод удаагүй. Бид гашуудан суухад худал мэдээллээр ясыг нь бүү өндөлзүүлээч. Би Бадамжунай гуайтай садан ч биш, сайд, дарга байхад нь улс төрд ч, монголд ч байгаагүй.
— Bulgantuya.Kh (@KhBulgan) April 6, 2023