ШУУРХАЙ: Т.Бадамжунайг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

ШУУРХАЙ: Т.Бадамжунайг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

Авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа улсын хилээр гарч явсан Засгийн газрын гишүүн асан Т.Бадамжунайг уржигдар /2023.04.05/ Филиппин улсаас монголд авчирсан. Түүнийг нисэх онгоцны буудлаас цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн юм. Тэгвэл Т.Бадамжунайг үргэлжлүүлэн хорих саналыг прокурорын байгууллагаас өчигдөр /2023.04.06/ шүүхэд хүргүүлсэн байдаг. Иймд өнөөдөр /2023.04.07/ Т.Будамжунайг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх ажээ.