АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөр саяхан тус намын гэрчилгээг шинээр хэвлүүлэн авахаар Улсын дээд шүүхэд хандсан ч “дахин олгох боломжгүй” гэсэн хариу авсан.
Учир нь АН-ын гэрчилгээ Х.Баттулгад, АН-ын тамга С.Эрдэнэд хадгалагдаж байгаа бөгөөд тэд тус намын дарга Л.Гантөмөр эдгээр албан ёсны бичиг баримт, тамгыг нь өгөхгүй байсан гэдэг. Тэгвэл өнөөдөр /2023.04.06/ Ерөнхийлөгч асан Х.Баттулга "АН-ын гэрчилгээ"-г Л.Гантөмөрт хүргүүлсэн талаар тус намын албаны эх сурвалж мэдээллээ. Ингэснээр Улсын бүртгэлийн гэрчилгээнд АН-ын дарга Л.Гантөмөр хэмээн бичилт хийгдэж, тэрээр АН-ын тамгыг шинээр хийлгэж авах эрх зүйн үндэс бүрдэж байгаа аж. Учир нь С.Эрдэнэ АН-ын тамгыг өнөөдрийг хүртэл түүнд өгөхгүй байгаа ажээ.