Төрийн ордны зүүн талын хашааны хэсэг 2022 оны өвөл болсон жагсаалын үеэр эвдэрч сүйдсэн. Иймд засварлах ажил саяхан эхэлсэн юм. Тэгвэл өнөөдөр олон нийтийн сүлжээнд Төрийн ордны зүүн хэсгийг бетон цутган хашаалж, улмаар явган хүний замыг төрийн ордны хашаа дотор оруулсан байж болзошгүй гэрэл зураг гарсан.
Энэ талаар Засгийн газрын олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас, “Эвдэрсэн хашааг засах зориулалтаар 4/5 хүртэл хаасан. Зам гаргаагүй хаасан шалтгаан нь том оврын автомашин газар шорооны ажил хийхтэй холбоотой байсан бөгөөд өнөөдөр энэ ажил орой гэхэд дуусаж явган хүний зам гаргахаар ажиллаж байна” гэжээ.
Асууж тодруулав: эвдэрсэн хашааг засах зориулалтаар 4/5 хүртэл хаасан. Зам гаргаагүй хаасан шалтгаан нь том оврын машин газар шорооны ажил хийхтэй холбоотой бсан бөгөөд өнөөдөр энэ ажил орой гэхэд дуусч явган хүний зам гаргахаар ажиллаж бна гэв https://t.co/5UperQ7uCt
— Ganzul (@ganzul_t) April 6, 2023