Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал гурван өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж, саяхан шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан. Шүүхээс түүнд 3 жил 10 сарын хорих ял ногдуулсан юм.
Шүүх хуралдааны үеэр түүний ар гэрийнхэн болон дэмжигчид нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна эсэргүүцлээ илэрхийлж, цагдаагийн хамгаалалт авсан байв. Шүүгдэгч нарыг шүүхийн байрнаас хорих анги руу ачихдаа арын хаалгаар гаргаж, авч явлаа. Харин үүнийг Д.Мөнх-Эрдэнийн ар гэрийнхэн эсэргүүцэж, "хоол цай идэж, уулгахгүй авч явлаа" хэмээн бухимдав байв. Уг үйл явдлын фото мэдээг хүргэж байна.