Авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа улсын хилээр гарч явсан Засгийн газрын гишүүн асан Т.Бадамжунайг өчигдөр /2023.04.05/ Филиппин улсаас монголд авчирсан.
Түүнийг нисэх онгоцны буудлаас цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн юм. Тэгвэл Т.Бадамжунайг үргэлжлүүлэн хорих санал прокурорын байгууллагаас өнөөдөр /2023.04.06/ шүүхэд хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.