ШУУРХАЙ: Д.Мөнх-Эрдэнээс хохирол болон олсон орлого болох 92 сая төгрөгийг гаргуулахаар шүүх шийдвэрлэжээ

ШУУРХАЙ: Д.Мөнх-Эрдэнээс хохирол болон олсон орлого болох 92 сая төгрөгийг гаргуулахаар шүүх шийдвэрлэжээ

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал гурав дахь өдрөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. 

Д.Мөнх-Эрдэнэ нь холбогдсон хэргийн хохирол болох 82 сая төгрөгийг шүүхийн дансанд байрлуулаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл шүүхээс Д.Мөнх-Эрдэнэ нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус мөнгийг болон нэмж гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэх 10 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.