ФОТО: Төрийн ордон иргэдийн аюулгүй зорчих эрхийг нь зөрчиж, хашаа барьжээ

ФОТО: Төрийн ордон иргэдийн аюулгүй зорчих эрхийг нь зөрчиж, хашаа барьжээ

Төрийн ордон 2008 оныг хүртэл тойрсон хашаагүй, жирийн иргэд аль ч хэсгээс зорчих боломжтой байсан. Харин 2010 оноос эхлэн магадгүй жагсаал цуглаанаас улс төрчид сэрэмжилж, өндөр сараалжин хашаатай болсон юм.

Тэгвэл төрийн ордны зүүн талын хашааны хэсэг 2022 оны өвөл болсон жагсаалын үеэр эвдэрч сүйдсэн. Иймд засварлах ажил саяхан эхэлсэн байна.

Ингэхдээ Төрийн ордны зүүн талын явган хүний замыг бүрэн хааж, хашаа барин завсарлаж эхэлсэн нь Монголын төр ч иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг өдөр бүр зөрчдөг, үл хүндэтгэдгийг нэг жишээ болоод байна. Монгол Улсын Үндсэн хуульд иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэтэл төрийн ордны зүүн талд иргэд явганаар аюулгүй зорчих эрх нь зөрчигдөж эхлээд байна.