АТҮТ-ийн Цогтцэций салбарын дарга асан С.Давааням нарт холбогдох хэргийг шүүх хурал болж байна

АТҮТ-ийн Цогтцэций салбарын дарга асан С.Давааням нарт холбогдох хэргийг шүүх хурал болж байна

Нийслэлийн прокуророос өнгөрсөн хоёрдугаар сард /2023.02/ АТҮТ-ийн Цогтцэций салбарын дарга асан С.Давааням нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Тодруулбал, “Автотээврийн Үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын дарга С.Давааням, авто тээврийн хяналтын мэргэжилтэн Б.Оргилболд, Өмнөговь аймгийн Авто тээврийн төвд техникийн хяналтын үзлэгийн оношлогч инженер Э.Шарав-Арилдий нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслүүдийн мэдээлэл, техникийн үзлэг, оношилгоог хийлгүйгээр “тэнцсэн” гэсэн дүгнэлтийг гаргаж, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх хэрэгт холбогдсон. Уг хэрэгт Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр болж байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.