Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн шүүх хурал хаалттай болж буйг эсэргүүцэж, АН-ын зарим гишүүд Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргахаар болжээ

Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн шүүх хурал хаалттай болж буйг эсэргүүцэж, АН-ын зарим гишүүд Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргахаар болжээ

Иргэн Д.Мөнх-Эрдэнийг БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий консулаар ажиллаж байхдаа хууль зөрчсөн, худал мэдээлэл түгээсэн зэрэг асуудалд холбогдуулах шүүж байна. Тодруулбал, түүнд холбоотой хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.04.06/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус шүүх хурал эхний өдрөө нээлттэй явагдаж байсан бол, өчигдрөөс эхлэн хаалттай хуралдах болсон.  Үүнийг АН-ын зарим гишүүд эсэргүүцэж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б болон шүүгч Г нарын талаар Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргахаар болжээ.