Боловсролын сангаас 32 мянган ам.долларын зээл авсан Т.Бадамжунайн охин Оюунбилэг 7 саяыг "сургалтын төлбөр" хэмээн саяхан төлжээ

Боловсролын сангаас 32 мянган ам.долларын зээл авсан Т.Бадамжунайн охин Оюунбилэг 7 саяыг "сургалтын төлбөр" хэмээн саяхан төлжээ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн сарын 22-ны өдөр /2023.03.22/ Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг олон нийтэд ил болгосон билээ.

Эл зээлийн сангаас Шувуу ажиллагааны хүрээнд Филипин улсаас өчигдөр /2023.04.05/ эх оронд нь авчирсан Т.Бадамжунайн охин Оюунбилэг нийт 32 мянган ам.долларын зээл авч байдаг. Тэрбээр Канадын Ватерлоогийн их сургуульд аялал жуулчлалын бодлого чиглэлээр суралцахаар Боловсролын зээлийн сангаас дээрх зээлийг авсан байсан юм. 

Тэгвэл Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээлэл ил болсноос хойш хоёр хоногийн дараа Т.Бадамжунайн охин Оюунбилэг 7 сая төгрөгийн зээлийг төлж барагдуулсан байна.

Тодруулбал, Бадамжунайн Оюунбилэг нь 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Төрийн банкны харилцах дансаараа Боловсролын зээлийн сангийн харилцах дансанд 7 сая 54 мянга 760 төгрөгийг "Сургалтын төлбөр Оюунбилэг" гэх гүйлгээний утгатай хийжээ. Товчхондоо Т.Бадамжунайг "Шувуу" ажиллагааны хүрээнд эх оронд нь авчирч мөрдөн шалгана. Бадамжунайн охин Оюунбилэг БЗС-аас 32 мянган ам.долларын зээл авсан гэх мэдээллүүдтэй зэрэгцэн тэрбээр ийнхүү зээлээ төлсөн байна.