Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эдгээр өдрүүдэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Уг шүүх хуралд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай ажиглагчаар оролцож байгаа юм. Тэгвэл тэрбээр "Д.Мөнх-Эрдэнийг хэлмэгдүүлж барьж, хоривол ард түмнийг уриалан дуудаж, өлсгөлөн зарлаж тэмцэл хийх болно" гэдгээ мэдэгдлээ. Мөн тэрбээр "Авлигалчдын эсрэг тэмцэж байгаа бол жинхэнэ авлигалчидтайгаа тэмцэх хэрэгтэй. Гэтэл Д.Мөнх-Эрдэнийг захиалгаар барьж хориод шүүж байна нь шударга бус явдал" гэлээ.