LIVE: Цахим бугуйвчны цэнэг дуусаж, эмнэлэг орсон шалтгаанаар Монголхүүг гэрээс нь баривчилсан

LIVE: Цахим бугуйвчны цэнэг дуусаж, эмнэлэг орсон шалтгаанаар Монголхүүг гэрээс нь баривчилсан

Иргэн Д.Монголхүүг хорьсон шүүх хурлын явцын талаар түүний өмгөөлөгч, ар гэрийнхэн мэдээлэл хийж байна.

Монголхүүгийн гэр бүл “Монголхүү цахим гав зүүснээсээ хойш Баянзүрх дүүргээс гараагүй. Ганц удаа Гэмтлийн эмнэлэг орсныг нь гэрчийн хамт шүүхэд мэдүүлсэн боловч зөрчил гаргасан гэж үзсэн. Ингэхдээ санаатай зөрчил гаргасан гэж үзэж байгаа юм. Мөн цахим бугуйвчийг өдөрт дөрвөн удаа цэнэглэдэг. Нэг цэнэглэхэд зургаан цаг цэнэгээ барьдаг. Гэтэл нэг удаа цахим бугуйвчны цэнэг дуусахад Шүүхэд зөрчил гаргалаа гэж үзэж хорьсон. Энэ үеэр мөн Монголхүү гэртээ байсан. Хуулийн дагуу шийтгэл өгөхдөө Монголхүүг Баянзүрх дүүргээс гарахгүй гэж зааснаас цахим бугуйвчаа цэнэглээгүй гэх асуудлаар хорьсон. Мөн цагдаа зодсон гэх хэрэг үүсгэж цагдаагийн мэдүүлгээр хорьсон. Гэвч тэр цагдаа нар нь ичээд шүүх хуралд ч ирээгүй. Иймд Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргана. Мөн Монголхүү эрүүл мэндийн асуудалтай. Насанд хүрээгүй дөрвөн хүүхэдтэй. Мөн цагдан хорих асуудал дээр өмгөөлөгчийн үүрэг оролцоо байдаггүй. Цагдаа шүүх  нь ярьж байгаад хорьж байгаа. Зөвхөн үзэл бодлоо илэрхийлсний төлөө шоронд хорьж байгаагүй. Зохиогоод хэлэх гэсэн ч хийсэн хэрэг байхгүй” гэлээ.

ҮЗЭХ: 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө