Худалдааны төвийн дөрвөн ченж 264 хулгайн гар утас худалдан авч, борлуулсныг илрүүлжээ

Худалдааны төвийн дөрвөн ченж 264 хулгайн гар утас худалдан авч, борлуулсныг илрүүлжээ

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Монтел", "Tedy" худалдааны төвийн гадна болон дотор үйл ажиллагаа явуулдаг дөрвөн ченжийг мөрдөн шалгажээ.

Хяналт шалгалтын явцад нийтийн тээврийн автобус, автобусны буудал, Их дээд сургууль, гудамж талбайд халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг гурван этгээдээс удаа дараагийн үйлдлээр хулгайн эд зүйл болох гар утсыг хямд үнээр худалдан авч, зарж борлуулсан хэргийг илрүүлсэн байна. Улмаар нийт 264 гар утсыг эд мөрийн баримтаар тэмдэглэл үйлдэн хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө