Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг хэсэг болох “Шувуу”-ны хүрээнд авлигын хэрэгт холбогдсон 100 гаруй хүнийг Монголд ирүүлэхээр болсон. Тэгвэл энэ хүрээнд гадаад улсад амьдарч байсан зарим хүмүүс эх орондоо ирж, хууль сахиулах байгууллагад тайлбар мэдүүлгээ өгөх санаачилга гаргаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Тухайлбал, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Э.Пүрэвжав нарын хэргийн нэг холбогдогч Ж.Төгсбаяр нь эх орондоо ирж буй аж.
Тэрбээр Э.Пүрэвжавыг хэрэгт шалгуулж байх үед хил давж явсан нэгэн юм. Түүнээс гадна авлигын өөр нэг хэргийн холбогдогч н.Болортуяа гэх эмэгтэй ч “Шувуу” ажиллагааны хүрээнд Монголдоо буцаж ирэхээр болжээ.