ШУУРХАЙ: "Шувуу" ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг өнөөдөр эх оронд нь авчирч, мөрдөн шалгана

2023-04-05 10:06

ЭХ СУРВАЛЖ: Т.Бадамжунайг “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалыг худалдаж мөнгө угаасан хэргээр шалгаж байна

Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд төрийн хэд хэдэн өндөр албан тушаал хашиж байгаад хил давж явсан Т.Бадамжунайг өнөөдөр эх оронд нь авчирна гэдгийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл 

Т.Бадамжунайг чухам ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар баттай эх сурвалжуудаас тодруулахад “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалыг гадаадад оронд худалдахад оролцож, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн” гэдгийг тодотголоо.

2023-04-05 07:48

ШУУРХАЙ: "Шувуу" ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг өнөөдөр эх оронд нь авчирч, мөрдөн шалгана

"Шувуу" ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдаж байхдаа оргон зайлсан 92 хүнийг эх оронд нь авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. 

Энэ хүрээнд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2018 онд Замын-Үүд боомтоор гарсан Т.Бадамжунайг яллагдагчаар татаж, интерпол, ASAP сантай хамтран эх оронд нь авчрахаар болсон. Улмаар өчигдөр /2023.04.04/ "Шувуу" ажиллагааны багийнхан буюу АТГ, ЭЦА-ныхан Т.Бадамжунайг Филиппин улсын Сэбү хотод дэх түрээсийн байрнаасаа гарч явахад нь саатуулсан байдаг. Тэгвэл Т.Бадамжунайг өнөөдөр /2023.04.05/ эх оронд нь авчрахаар болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Түүнийг өмнө нь шалгагдаж байхдаа Монгол Улсын хилээр гарсан гэх үндэслэлээр эх оронд нь авчирсан даруйдаа хойшлуулшгүйгээр саатуулж магадгүй юм.

Ташрамд өгүүлэхэд, Т.Бадамжунайг АТМ-аас мөнгө авч байхад нь Филиппиний хууль хяналтынхан илрүүлж, улмаар байршлыг нь тогтоосноор манай хууль хяналтынхан түүнийг саатуулсан байдаг. Товчхондоо Т.Бадамжунайг интерполоор дамжуулан эх оронд нь авчирч байгаа учир хууль ёсных гэдгийг албаныхан тодотгож байгаа юм. 

 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө