Э.Одбаяр нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өнөөдөр шийднэ

Э.Одбаяр нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өнөөдөр шийднэ

"No Double Standart" хөдөлгөөний Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн оны 11 дүгээр сард болж, шүүхээс Э.Одбаярыг 1 жил, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байдаг. 

Харин шүүгдэгч нар давж заалдаж, улмаар тэдэнд холбогдох хэргийг шүүх хурал нэгдүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүх хурал болж, шүүхээс Э.Одбаярын 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хэвээр үлдээж, харин 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг 1000 нэгж буюу 1'000'000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарын анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл Э.Одбаяр нар хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна. Тус гомдлыг хэлэлцэх эсэхийг өнөөдөр /2023.04.05/ Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хуралдаанаар хэлэлцэх аж. Бид энэ талаар эргэн мэдээлнэ. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө