Монгол Улсын хилээр монетон 371,9 грамм, мөнгөн 5206,4 грамм эдлэлийг хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, Энэ оны дөрөвдүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнийн “Истанбул-Чингис хаан” чиглэлийн “Туркишайрланс THY-236” дугаартай аялалын онгоцоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн 32 настай, эрэгтэй “М” гэгч нь Монгол Улсын хилээр монетон 371,9 грамм, мөнгөн 5206,4 грамм эдлэлийг хууль бусаар нэвтрүүлсэн байна. Тус үйлдлийг Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.