"Оюутолгойд ажил оруулж" өгнө хэмээн  46 хүнийг залилжээ

"Оюутолгойд ажил оруулж" өгнө хэмээн 46 хүнийг залилжээ

З-г Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар, Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд шилжиж ирсэн. 

2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр З-ын өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр/ ирүүлсэнтэй холбогдуулан яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунгуулсан.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр товлон зарласан боловч яллагдагч З-н өмгөөлөгчийн хүсэлтээр хурал 1 удаа хойшилж, 2022 оны 12 сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоосон боловч иргэний нэхэмжлэгчээр Г-г тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, хэргийн материалтай танилцуулах зорилгоор 1 удаа, шүүгдэгч З-ын өмгөөлөгч Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны сонсголд оролцох болсонтой холбогдуулан 1 удаа, яллах дүгнэлт үйлдсэн прокурор нь ээлжийн амралтаа авсан тул түүний оронд томилогдсон прокурор нь хурал давхацсан шалтгаанаар 1 удаа, нийт 4 удаа шүүх хуралдаан хойшлогдсон.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө