Ховд аймгийн Мөст сумын “Улаан толгой” багийн Засаг дарга Б нь иргэн Б-г хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ. Хутгалуулсан гэх иргэн Б нь Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хагалгаа хийлгэсэн бөгөөд одоо эмчлүүлж байна.
Ховд.мн сайтад мэдээлснээр Засаг дарга Б нь иргэн Б-ийн ходоод тус газарт хутгалжээ. Тодруулбал, багийн хурлын үеэр иргэн Б нь засаг дарга Б-ээс тухайн суманд хийгдсэн хоёр жорлонг ямар төсвөөр хийгдсэн талаар асууснаас үүдэн маргаан болж улмаар тус хэрэг гарчээ.
ҮЗЭХ: