Д.Мөнх-Эрдэнэ холбогдсон хэргийн хохирол болох 82 сая төгрөгийг шүүхийн дансанд байршуулжээ

Д.Мөнх-Эрдэнэ холбогдсон хэргийн хохирол болох 82 сая төгрөгийг шүүхийн дансанд байршуулжээ

Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн гэм буруугийн хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж байгаа билээ. 

Түүнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн.

Мөн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Д.Батмөнх, Богдхант Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Пүрэвжав нарт албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг юм. 

Тэгвэл Д.Мөнх-Эрдэнэ нь холбогдсон хэргийн хохирол болох 82 сая төгрөгийг шүүхийн дансанд байршуулсан байна. Тиймээс түүний өмгөөлөгчийн зүгээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргах саналыг шүүхэд гаргалаа. 




Өнөөдөр үхэр өдөр

20 цагийн өмнө