Ж.Батсуурь "Хятад иргэд зэвсэгт этгээдүүдийг хөлслөн уурхай дээрэмдсэн" гэх хэрэгт холбогдуулан өөрийгөө шалгуулахаар АТГ-т ханджээ

Ж.Батсуурь "Хятад иргэд зэвсэгт этгээдүүдийг хөлслөн уурхай дээрэмдсэн" гэх хэрэгт холбогдуулан өөрийгөө шалгуулахаар АТГ-т ханджээ

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь БНХАУ-ын иргэн Wu Xia-тай холбоотой гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлүүдийн баримтыг АТГ-т шалгуулхаар өгчээ.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсандаа, Сүүлийн 10 гаруй хоног огт ор үндэслэлгүй худал мэдээллээр олон нийтийн сүлжээнд нүдүүллээ. Тухайн мэдээллүүдэд сэтгэл сэртхийлгэм ноцтой асуудалтай миний нэрийг холбосон тул үнэн мөнийг тогтоолгож, нэр төрөө сэргээлгэхээр 2023 гуравдугаар сарын 31-ний өдөр гүтгэлэг тараасан БНХАУ-ын иргэн Wu Xia-г шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдлоо өгсөн. Өнөөдөр түүний ярианд дурдагдсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлүүдийн баримтыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өглөө” хэмээн бичжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь дээрх хэргийн талаар мэдээлэхдээ, "Миний бие Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг “Андын илч” компанийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэд болон байгууллагатай албаны болон амин хувийн ямар нэгэн харилцаагүй болно. Аливаа компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлага томилох, чөлөөлөх асуудал нь хувьцаа эзэмшигчдийнх нь шийдвэр байдаг учир тус компанийн уурхайг “дээрэмдэж” авсан гэх асуудалд ямар ч байдлаар хамааралгүй гэдгийг албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Улстөрч хүний хамгийн чухал капитал бол нэр төр байдаг. Гэтэл ор үндэслэлгүй, худал мэдээлэлд холбож нэр хүндэд халдаж байгаа нь ардчиллын үнэт зүйл алдагдаж буйн жишээ. Баримт, нотолгоо байвал гаргаад тавих хэрэгтэй. Би эдгээр хүмүүстэй нэг ч удаа уулзаагүй" гэж байсан юм. 




Өнөөдөр үхэр өдөр

20 цагийн өмнө