Д.Мөнх-Эрдэнэ "Хавтаст хэрэгтэй танилцах шаардлагатай байна" хэмээн шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүсэв

Д.Мөнх-Эрдэнэ "Хавтаст хэрэгтэй танилцах шаардлагатай байна" хэмээн шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүсэв

Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа билээ. 

Тэгвэл түүний өмгөөлөгч Л.Баттогтох яллагдагчаар татагдсан зарим үндэслэлийг өмгөөлөх боломжгүй, мөн Д.Мөнх-Эрдэнийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргалаа.

Харин шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ "Цагдан хоригдож байгаа учир хавтаст хэрэгтэй танилцаагүй. Хавтаст хэргийн хаана юу байгааг мэдэхгүй байгаа учир танилцах хугацаа олгооч. Мөн консулаар ажиллаж байх хугацааны мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд санхүүгийн мэдлэгтэй өмгөөлөгч нэмж авах хүсэлтэй байна" гэлээ. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хурал түр завсарлалаа.




Өнөөдөр үхэр өдөр

20 цагийн өмнө