"Теди" төвөөр үйлчлүүлж байсан иргэн нас баржээ

"Теди" төвөөр үйлчлүүлж байсан иргэн нас баржээ

Өнөөдөр /2023.04.03/ "Теди" төвөөр үйлчлүүлж байсан иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 03-ны 16 цагт Чингэлтэй дүүргийн 5-р хороо теди төвд “хүн ухаан алдаж унаад амьсгалахгүй байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ. Энэ дагуу шалгахад 40 настай, эрэгтэй А нь ухаан алдаж унан, амь нас нь хохирсон байжээ. Амь хохирогчийн нас барсан шалтгаан, нөхцөлийг тодруулахаар шинжээч эмчийг томилон шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.