АТГ-аас нүүрсний сонсголыг мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулах магадлалтай хэмээн хойшлуулах санал хүргүүлжээ

АТГ-аас нүүрсний сонсголыг мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулах магадлалтай хэмээн хойшлуулах санал хүргүүлжээ

УИХ-ын 2022 оны 31 дүгээр тогтоолоор Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороо байгуулсан.

Тус түр хороо нь нүүрсний хулгай гэх асуудалтай холбогдуулан энэ сарын 10-12-нд нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулахаар товлоод байсан юм. Гэвч АТГ-аас түр хороонд ирүүлсэн хүсэлтийн дагуу сонсголоо хойшлуулахаар болжээ. Энэ талаар түр хорооны дарга Г.Ганболд гишүүн мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Сонсголд114 хүнийг гэрчээр дуудахаар болоод байсан. Гэвч АТГ-аас "УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн 33.9-д "Хянан шалгах түр хороо /цаашид энэ бүлэгт "түр хороо" гэх/-ны үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах Улсын Их Хурлын эрх хэмжээний хүрээнд байна. Хянан шалгах түр хорооноос шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцох, заавар өгөхийг хориглоно" гэж заасан байдаг. Энэ удаагийн сонсгол бидний ажилд саад учруулахаар байна. Сонсгол нь мөрдөн байцаах ажиллагааны нууцыг зардруулах, хөдлөнгөөс саад учруулах магадлалтай байна. Тиймээс түр хорооны хурлыг хойшлуулж өгөөч" гэсэн хүсэлт ирсэн. Түр хороо АТГ-аас ирсэн энэ саналыг нь хэлэлцээр бүгд санал нэгтэйгээр сонсголыг хойшлуулах шийдвэр гаргалаа" гэв.

ҮЗЭХ: