ТОДРУУЛГА: "МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн мөнгө тараасан" гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

ТОДРУУЛГА: "МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн мөнгө тараасан" гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Өнгөрөгч гуравдугаар сард цахим орчинд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ ахмад настнуудад дугтуйтай мөнгө тараасан бичлэг цацагдсан билээ.

Тус асуудлаар нь түүнийг АТГ-аас шалгаж, хэргийг прокурорт шилжүүлсэн гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байна. Харин уг асуудалд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Намайг шалгаж байгаа юм байхгүй. Над дээр хэрэг үүссэн зүйл байхгүй. Юу яваад байгааг мэдэхгүй байна" гэх хариултыг өгсөн. Тэгвэл МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг АТГ-аас шалгаж байгаа эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад "МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд холбогдох хэргийг шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэх хариултыг өглөө.