Гэрээсээ гараад сураггүй болсон 50 настай эрэгтэйг эрэн хайж байна

Гэрээсээ гараад сураггүй болсон 50 настай эрэгтэйг эрэн хайж байна

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багийн Гурвансайхан хорооллын 7 дугаар гудамжинд Иргэн А дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 12:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 03:30 цагт хүлээн авчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн А /50 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг  3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг Гурвансайхан хороололоос Морь барианы талбай хүртэл 20 км-т, 2 дугаар бүлэг Хөх толгойн-Ам гэдэг газраас Ханхонгорын гүүр гэдэг газар хүртэл 20 км-т, 3 дугаар бүлэг Гурвансайхан уулын чиглэлд 10 км-т явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:15 цагт түр зогсоосон байна.




Өнөөдөр үхэр өдөр

20 цагийн өмнө