Баянхонгор аймгийн Богд сумын Луугар багийн “Элст хүрэм” гэдэг газар иргэн Б дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 21:00 цагт Богд сумын Луугар багийн “Элст хүрэм” гэдэг газар нутагладаг малчин айлаас гарч Баянлиг сумын чиглэлд мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 09:29 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Богд сум дахь Цагаагийн хэсгийн алба хаагчид, Богд, Баянлиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь иргэн Б /60 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 13:05 цагт Богд сумын Луугар багийн “Тарималын-Ам” гэдэг газар /гэрээс урд зүгт 3 км/-ээс цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.