Замын-Үүд боомтоор 2 кг 242 грамм алт байж болзошгүй цул шар өнгийн металлыг улсын хилээр гаргахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Замын-Үүд боомтын автозамын шалган нэвтрүүлэх цогцолборын “Зорчигчийн гарах чиглэлд” гуравдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын иргэн “Т” болон “Б” нь 3 ширхэг нийт 2 кг 242 грамм алт байж болзошгүй цул шар өнгийн металлыг улсын хилээр гаргахыг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн шалгаж байна.
