Өнөөдөр /2023.03.29/ нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/ хуралдаж, “тус дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах” асуудлыг хэлэлцэж байгаа талаар бид мэдээлсэн.
Тэгвэл дөнгөж сая Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар “Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг албан тушаалаас нь огцруулсан” байна.
Сонирхуулахад, одоогийн жилийн өмнө Баянгол дүүрэг дахь МАН-ын бүлгийн гишүүд Ө.Сумъяабаатарыг засаг даргаас нь огцруулж байсан бол, өнөөдөр ийнхүү дүүргийн ИТХ-ийн төлөөлөгчдийн олонхын саналаар “Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах шийдвэр”-ийг гаргасан байна.