Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан нүүрсий хэрэгт холбоотойгоор яллагдагчаар татагдаад байгаа. Түүнийг нүүрснээс олсон хахуулийн мөнгөө "өртөг өндөр адуу", "тансаг жүчээ"-нд зарцуулсан байж болзошгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Т.Аюурсайханы дээрх жүчээ нь 860 сая төгрөгийн үнэлгээтэй гэж тогтоогдсон талаар эх сурвалж мэдээллээ. Мөн тус жүчээ байрлаж буй 2 га газрыг тэрбээр хадам ээж, хадам ахынхаа нэр дээр авсан байсан нь тогтоогдсон гэх мэдээлэл байна.
ВИДЕО: