Цагдаагийн байгууллагаас койнтой холбоотой 64 хэргийг шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор IHC койныг гаргагч "Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ.
Тэгвэл Б.Гантигийг цагдан хорьсон хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор түүнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна. Б.Гантигийг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурлын шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.