Саппорогийн уулзварын гэрэл дохиог мөргөж гэмтээсэн зам тээврийн осол гарчээ.
Тодруулбал, өчигдөр буюу гуравдугаар 27-ны өдөр Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн уулзварын гэрэл дохиог автомашины өндрийн хязгаарлалтыг зөрчиж, мөргөж гэмтээсэн зам тээврийн осол гарсан байна. Улмаар гэрэл дохио гэмтсэн байсныг шуурхай засварлаж, хэвийн болгожээ.