УИХ-ын Ёс зүйн, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр цаг, үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр " Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж, батална.
УИХ-ын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагын тайланг нэгтгэж байгаа. Гишүүдийн хурлаас хоцорсон дүнг нэгтгэж дүрмийг өөрт нь мэдэгдэж, сануулна. Харин гэмт хэрэгт нэр холбогдсон гишүүдийн асуудал бий. Гэхдээ хурлын ирц, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой асуудлыг л манай байнгын хороо хэлэлцэхээр байгаа" гэсэн юм.