УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэлсэн билээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм.

Үүнд,

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан
  • Эдийн засгийн байнгын хороо Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан
  • Нийгмийн бодлогын байнгын хороо Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан
  • Эдийн засгийн бодлогын байнгын хороо Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • Эдийн засгийн байнгын хороо Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг ажлын дэд хэсгийн хуралдаан
  • Хянан шалгах түр хороо /Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох/ асуудлыг тус тус хэлэлцэнэ.