Х.Болорчулуун: Хэн ч, юу гэж шүүмжилсэн үхэр сүргийг ээмэгжүүлнэ

Х.Болорчулуун: Хэн ч, юу гэж шүүмжилсэн үхэр сүргийг ээмэгжүүлнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.17/ нэгдсэн хуралдаанаар мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл хангах, нөөцийн мах худалдаалах арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна.

Энэ үеэр Хөдөө, ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун "Үхрийг индексжүүлж бүртгэн улсын нэгдсэн санд бүртгүүлнэ. Ингэснээр аль аймгийн, аль сумын, хэн гэдэг малчны мал вэ, ямар вакцин, туулга хийсэн бэ гэдэг нь тодорхой болно. Үүнийг ойлгоогүй хүмүүс эсэргүүцсэн. Манайх шиг таваарлаг үхрээ бүртгэлжүүлж, ээмэгжүүлээгүй улс дэлхийд байхгүй. Хэн, яаж хориглож эсэргүүцсэн ч бид энэ ажлыг хийнэ. Бид ингэж хийж байж үхрийн махаа экспортлоно. Монголын үхрийг индексжүүлэхэд ажлын хөлстэйгээ 13 тэрбум төгрөг орох юм гэдгийг л хэлсэн чинь хүмүүс сэвчихнэ. Бүртгэл, хяналтгүйгээс малын өвчин гарч байгаа гэж хэлж болно" гэв. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал " Хамгийн гол нь бүртгэлжүүлэлтийн систем чинь ажиллаж байгаа юм уу. Бүртгэлийн мэргэжилтэн, кодлох код нь ажиллах юм уу" гэлээ.