Төрийн албаны ерөнхий шалгалтад эхний өдөр 559 хүн хамрагджээ

Төрийн албаны ерөнхий шалгалтад эхний өдөр 559 хүн хамрагджээ

Монгол Улсын 21 аймаг болон нийслэл дэх төрийн албаны ерөнхий шалгалтын нээлт өнөөдөр /2023.03.16/ боллоо.

Шалгалтад нийслэлийн хэмжээнд 2057, улсын хэмжээнд нийт 5126 иргэн бүртгүүлсэн байна. Өчигдрийн хувьд нийслэлд шалгалт өгөх ёстой байсан 700 иргэнээс 559 нь өгч, 183 нь тэнцжээ. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулсны дагуу төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны сул орон тоо хурдан нөхөгдөж, иргэдийн цаг хугацааг хэмнэх боломжтой талаар НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд мэдээлэв.