Х.Нямбаатар: "Шувуу" ажиллагааны хүрээнд Ч.Сайханбилэг тэргүүтэй 92 хүнийг гадаадаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлнэ

Х.Нямбаатар: "Шувуу" ажиллагааны хүрээнд Ч.Сайханбилэг тэргүүтэй 92 хүнийг гадаадаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлнэ

Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил болгох тухай” Засгийн газрын тогтоолыг баталсан. Энэ хүрээнд “Шүгэл үлээх”, “Шүүр”, “Шувуу”, “Шил”, “Шилжүүлэн авах” зэрэг таван “Ш” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Шувуу” ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчрах чиглэлд хууль хяналтын байгууллагууд ажлаа эрчимжүүлж байна. Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газраас хамтран гаргасан албан бичигт дурдсаны дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан нийт 90 хүн байна.

Үүнээс авлига албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байна. Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар яллагдагчаар татагдахаас өмнө оргон зайлсан.

Би Авлигатай тэмцэх газартай уулзсан. Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нарыг  яллагдагчаар татах саналыг өнөөдөр /2023.03.07/ нийслэлийн прокурорын газарт хүргүүлж байна. Яллагдагчаар татсан тохиолдолд интерпол, ASAP сантай хамтран ажиллана. Өнөөдөр би Улсын ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлнэ. Эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй гадаад руу явчхаад байна. Авчрах хүмүүст,

  1. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг
  2. ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай
  3. "Тавантолгой төмөр зам" компанийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал
  4. Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн дарга байсан н.Үржинбадам
  5. Сандагдоржийн Төмөрбат
  6. Пандийгийн Болортуяа
  7. Төмөрсүхийн Отгонбаатар 
  8. Батсуурийн Мөнхзул
  9. Туяагийн Даниел нар АТГ шалгагдаж байхдаа оргон зайлсан.
  10. Цэдэнбалын Учрал хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн.
  11. Бундарцгийн Алтанцэцэг
  12. Александр Евгеневич Новажилов
  13. Лувсанноровын Алтантулга
  14. Ванчигдоржийн Түмэнжаргал
  15. Өлзийсайханы Хонгорзул
  16. Жамъянгаравын Отгонбаатар
  17. Ганзоригийн Мягмаржав
  18. Даваадоржийн Буянцэцэг
  19. Салилханы Абжат
  20. Буянзаяагийн Билгүүн
  21. Шалайн Жандос
  22. Батдамдингийн Баттулга
  23. Нанзаддоржийн Билэгбаатар
  24. Магсарын Чимэддорж
  25. Батмөнхийн Учрал
  26. Мөнхтуяагийн Жавхлан
  27. Авирмэдийн Ганзориг
  28. Цэдэндоржийн Цэрэнчимэд
  29. Нямдаваагийн Сувд-Эдэнэ
  30. Цогбаярын Амархүү
  31. Дулмаагийн Лүндээдорж
  32. Цэвэлмаагийн Алтанцэцэг
  33. Буяндэлгэрийн Нямдаржаа
  34. Дэнзэнгийн Нандинцэцэг
  35. Дамдинсүрэнгийн Төгс-Эрдэнэ
  36. Кэйвин Майклын Болор-Эрдэнэ
  37. Кабакены Наурызбек
  38. Баатарчулууны Хосбаатар
  39. Дашаагийн Батхишиг
  40. Төгсмандахын Жанцанноров
  41. Бадамдоржийн Нэмэхбаатар
  42. Цэвэлравжаагийн Түвшинтөгс
  43. Дашнямын Ган-Эрдэнэ
  44. Базарсадын Баттулга
  45. Дамдинрагчаагийн Мэндсайхан
  46. Дамбадаржаагийн Нямдорж
  47. Мөнхнасангийн Нямсүрэн
  48. Ганхүүгийн Оргил
  49. Цэрэннамжилын Өнөрбаяр
  50. Энхээгийн Насанжаргал
  51. Мягмарчулууны Төрболд
  52. Дашжамцын Жаргал
  53. Аюушжавын Амартайван
  54. Энхбаярын Дамдинсүрэн
  55. Зууннастын Мөнхзул
  56. Зоригтын Ануужин
  57. Ёндонжамцын Баттөгс
  58. Лхабадрахын Түмэн-Өлзий
  59. Мажиновын Марат
  60. Гүндэгмаагийн Билгүүн
  61. Абделийн Бахатбек
  62. Шагдарын Золбоо
  63. Цэдэнжавын Цогтбаяр
  64. Цэрэндоржийн Гансүх
  65. Отгонбаатарын Мөнхбат
  66. Отгонбатын Одбаяр
  67. Доржийн Батмагнай
  68. Эрдэнэбилэгийн Манлайхүү
  69. Эрдэнэмөнхийн Баяржаргал
  70. Дашдэлэгийн Буянтогтох
  71. Нямсүрэнгийн Нямдорж
  72. Баянжаргалын Энхмаа
  73. Билэгтийн Тамир
  74. Гантулгын Эрдэнэсувд
  75. Цогт-Очирын Мөнх-Эрдэнэ
  76. Ганбаатарын Ган-Очир
  77. Зоригтын Мөнх-Эрдэнэ
  78. Цэрэнсодномын Ууганбаяр
  79. Түвшинтөгсийн Энхзаяа
  80. Загдсүрэнгийн Цолмон
  81. Шинэ Тайк
  82. Санайхын Ардакерей
  83. Нямаагийн Батсоёл
  84. Ганболдын Батзаяа
  85. Гончигсумын Шижиртунгалаг
  86. Зипэйн
  87. Адъяахүүгийн Содхүү
  88. Баадайн Лувсандагва
  89. Баасан, Ганчимэг
  90. Нико Клаус
  91. Пин Зинхай
  92. Чалморс Жорж
  93. Батолойн Дабай
  94. Ясин Оркейн
  95. Серзэйн Заманбек
  96. Батсүрэнгийн Лхамсүрэн
  97. Содномдаржаагийн Нямдорж
  98. Даваагийн Лувсанжамц
  99. Даваадоржийн Пүрэвдорж
  100. Даваасүрэнгийн Базаррагчаа
  101. Энхсайханы Цолмонбаяр
  102. Энхтөрийн Энхбумба
  103. Эрдэнэбаатарын Алтангэрэл
  104. Бэгзсүрэнгийн Жавзансүрэн
  105. Боролзойн Оюунтуяа
  106. Чинзоригийн Гантулга
  107. Даланбуугийн Төгөлдөр
  108. Дамдинбазарын Ганхөлөг
  109. Бат-Оршихын Зоригтбаатар
  110. Баттулгын Энхбат
  111. Баяраагийн Отгонбаяр
  112. Базаррагчаагийн Норжмаа
  113. Цэдэнгийн Одхүү
  114. Цэндбаатарын Мөнхбат
  115. Нямсүрэнгийн Нямдорж
  116. Оролзодын Чиндагина
  117. Отгонбаярын Өнөрболд
  118. Оюунбилэгийн Тэгшжаргал
  119. Батбаатарын Баатархүү
  120. Батчулууны Заяат
  121. Баасангийн Нямсүрэн
  122. Цоо Пэй Пэй
  123. Сэрдамбын Мөнхбаатар
  124. Дашдэндэвийн Энхтүвшин
  125. Борхээртын Алтан-Эрдэнэ
  126. Батаа Гантүлхүүр
  127. Баттөмөрийн Ганбаатар
  128. Амгаланбаатарын Билгүүн
  129. Ви Шулон
  130. Хү лэй шун
  131. Жамъянгийн Ганбаатар
  132. Тугчингийн Болормаа
  133. Алтанхуягийн Анужин
  134. Пүрэвсүрэнгийн Отгонбаатар
  135. Ши Хамин
  136. Цагаанхүүгийн Мөнх-Оргил
  137. Тэгшбаярын Ариунболд
  138. Махбариадын Баярмагнай
  139. Бат-Эрдэнийн Батболд
  140. Ганболдын Тайванбаяр
  141.  Нармандахын Төвшинтөр
  142. Нямжавын Өлзийсайхан нар байна. 

Н.Удаанжаргал өнгөрсөн намар Солонгос чиглэлд явсан. Т.Бадамжунай 2018 онд Замын-Үүд боомтоор гарсан. Ч.Сайханбилэгийн хувьд АНУ-д амьдарч байгаа хот нь тодорхой байна. Гэтэл хаана байгаа нь тодорхойгүй хүмүүс бас байна.

Тиймээс консулын шугамаар тухайн улсын хууль хяналтын байгууллагатай хамтран авчирна. Бид дайчлан баривчлах зэрэг арга хэмжээг авах ямар ч боломжгүй.

Б.Хурц гэдэг хүн Европын холбооны улсаас  хүчээр иргэнийг Монголд авчирсан асуудлаас үүдэн өөрөө хоригдож байсан. Дипломат шугамын хувьд асуудал үүссэн. Ийм гашуун туршлагатай учир дээрх хүмүүсийг зөвхөн Элчин сайдын яаманд дуудаж мэдүүлэг авах, яллагдагчаар татагдсан тогтоолыг танилцуулах болно. Эрхзүйн харилцан туслалцаа үзүүлэх орнуудын хувьд тэдгээр улсуудын хууль сахиулах байранд ажиллагааг хийх боломжтой. Эдгээр хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгох арга хэмжээг тухайн улстай нь ярьж авахаар Гадаад харилцааны яам ажиллаж байна. Тэгэхээр харилцан визгүй оронд 30 хоногоор яваад байх боломжгүй болно" гэлээ.

ВИДЕО:




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө