ВИДЕО: "Авлигын хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн дээр Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нэмэгдэнэ" гэж мэдэгдлээ

ВИДЕО: "Авлигын хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн дээр Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нэмэгдэнэ" гэж мэдэгдлээ

Өнөөдөр болж буй /2023.03.07/ Засгийн газрын хурлаар “Мөрдөн шалгах ажиллагааны үеэр оргон зайлсан хүмүүсийг монголд эргүүлэн ирүүлэх, шалгах чиглэл”-ийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шувуу ажиллагааны үеэр өгсөн байна.

Энэ талаар Хууль дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр, “Мөрдөн шалгах ажиллагааны үеэр оргон зайлсан хүмүүсийг шалгах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Энэ дагуу прокурор, тагнуул, АТГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны үеэр оргон зайлсан 90 хүн байна. Эдгээрээс авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байна. Эдгээр долоон хүн дээр Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нарын хоёр хүн нэмэгдэж магадгүй. Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нарыг яллагдагчаар татсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулна” гэлээ.

ВИДЕО: