"Хэрэг алга болгосон шүүгчийн туслах ажлын байран дээрээ амиа хорлосон хэрэг гараагүй" гэж мэдэгдлээ

"Хэрэг алга болгосон шүүгчийн туслах ажлын байран дээрээ амиа хорлосон хэрэг гараагүй" гэж мэдэгдлээ

Нийгмийн сүлжээнд “Хан-Уулын шүүх дээр хэрэг алга болгосон шүүгчийн туслах ажил дээрээ амиа хорлож үхсэн байна..” гэх агуулга бүхий мэдээлэл гарсан бөгөөд тус мэдээллийн дагуу Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан  шатны шүүхийн тамгын газраас мэдэгдэл гаргалаа.

Үүнд, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нийгмийн сүлжээ болон Battur Ochirsukh хаягаас “Хан-Уулын шүүх дээр хэрэг алга болгосон шүүгчийн туслах ажил дээрээ амиа хорлож үхсэн байна..” гэх агуулга бүхий мэдээлэл гарч, шүүхийн захиргааны ажилчид болон ард иргэдийн дунд ихээхэн төөрөгдөл үүсгэж байна.

Тухайн иргэний фэйсбүүк хуудсанд оруулсан мэдээлэл нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхтэй холбоогүй бөгөөд дээрх агуулга бүхий үйл явдал болоогүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Иймд ард иргэд та бүхэн олон нийтийн сүлжээнд тавигдаж буй аливаа мэдээлэлд ул суурьтай хандаж, албан ёсны эх сурвалжаас үнэн зөв бодитой мэдээлэл авч байхыг хүсье гэжээ.