Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 11-нд болно

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 11-нд болно

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 11-нд товлогджээ.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахгүй байж болно” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад иргэн “… эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг энэ сарын 11-ний 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болох аж.