Нийслэлийн прокурорын газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлжээ.
Тодруулбал, түүнийг нүүрсний хэрэгт холбоотойгоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа бөгөөд тус хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас түүнийг үргэлжлүүлэх хорих саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Хэргийн талаар эргэн сануулахад “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн С.Энхтүвшин, С.Энхтөр, Д нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдсан байдаг юм.