"Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн УДШ-ийн тогтоолд Захиргааны шүүх хэрэг үүсгэхгүй бол С.Эрдэнээс холдоно" гэж тохирчээ

"Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн УДШ-ийн тогтоолд Захиргааны шүүх хэрэг үүсгэхгүй бол С.Эрдэнээс холдоно" гэж тохирчээ

“АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэж” Улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Харин дээд шүүхийн тус шийдвэрийг С.Эрдэнэ эсэргүүцэж, “Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн тогтоолыг хүчингүй болгох”-оор Захиргааны хэргийн шүүхэд хандаад буй. Мөн С.Эрдэнэ УДШ-ийн шүүгчдийг ч АТГ-д шалгуулахаар хандаж буйгаа мэдэгдсэн.

Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, “С.Эрдэнэ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-нд өөрийн 120 хүнээ оруулах, тус хорооны ажлын албыг авах санал тавьсан ч Л.Гантөмөр түүнд хариу өгөөгүй тул ийнхүү Захиргааны хэргийн шүүх, АТГ-т хандсан” гэх мэдээллийг өгч байгаа юм. Тэгвэл С.Эрдэнэ дээр очих АН-ын гишүүд нь эрс цөөрөөд байгаа аж.

Тодруулбал, тэрээр өчигдөр /2023.03.01/ Удирдлагын багийн хурал гэгчээ хийхэд нь УИХ-ын гишүүн Д.Ганбат болон М.Энхсайхан нарын хүмүүс ирж, оролцоогүй байна. Иймд тэрээр өчигдөр болсон хуралдаа Удирдлагын багтаа байдаггүй хүмүүсийг оролцуулсан байна.

Учир нь С.Эрдэнийг дагаж буй АН-ын гишүүд “Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн УДШ-ийн тогтоолд Захиргааны хэргийн шүүх хэрэг үүсгэхгүй бол С.Эрдэнээс явна” хэмээн тохироод байгаа аж. Сонирхуулахад, Захиргааны хэргийн шүүх иргэдээс ирсэн гомдолд ажлын тав хоногт багтаан хэрэг үүсгэх эсэхээ шийддэг байна. Энэ хугацаа ирэх даваа гараг /2023.03.06/-т дуусах ажээ.