ШУУРХАЙ: ХБ-ны хэрэгт нэр холбогдсон 32 хүнд хилээр гарах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хурлыг ирэх сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулав

ШУУРХАЙ: ХБ-ны хэрэгт нэр холбогдсон 32 хүнд хилээр гарах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хурлыг ирэх сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулав

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёр өдрийн турш болж, хоёрдугаар сарын 16-ны өдөр шүүгч шийдвэрээ гаргасан билээ. Шүүхээс 80 яллагдагч, 4 хуулийн этгээдийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагт Улаанбаатар чуулгын танхимд эхлүүлсэн.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаас Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон 32 хүнд хилээр гарах таслан сэргийлэх арга хэмжээ аваад шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хойшлууллаа.