УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завханчуудын золголт дээр ажлын тайлангаа тавьж, иргэдийг бухимдуулжээ

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завханчуудын золголт дээр ажлын тайлангаа тавьж, иргэдийг бухимдуулжээ

Өчигдөр /2023.02.27/ Улаанбаатар хот дэх завханчуудын их золголт "Мөсөн өргөө"-нд болж УИХ-ын гишүүн Б.Баярсайхан оролцсон байна. Тэрбээр энэ үеэр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлангаа тавьж, тус үйл ажиллагаанд оролцсон иргэдийг залхаажээ. 

Урт хугацаанд ажлын тайлангаа тавьсанд иргэд бухимдаж, "Мэдрэмжгүй юм бэ. Одоо болиочээ" зэргээр орилж, Б.Баярсайхан гишүүний яриаг зогсоожээ.