Д.Сумъяабазар даргын "золголт" үргэлжилж, иргэдэд үйлчлэх төрийн зарим үйлчилгээ ч жигдрээгүй байна

Д.Сумъяабазар даргын "золголт" үргэлжилж, иргэдэд үйлчлэх төрийн зарим үйлчилгээ ч жигдрээгүй байна

“Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жилийн сар шинийн баярын шинийн 1-ны өдөр өнгөрөгч долоо хоногийн Мягмар гараг /2023.02.21/-т тохиож, өнгөрсөн долоо хоногт бүх нийтээр амарсан гэж болно. 

Улмаар өнөөдөр /2023.02.27/ төр болон хувийн хэвшлийн ажил үйлчилгээ жигдрэх ёстой ч төрийн байгууллагад золголт үргэлжилж, ажил нь хэвийн үргэлжлэхгүй байгаа аж.

Тухайлбал, өнөөдөр нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар харьяа төрийн байгууллагын төлөөлөгчидтэй сар шинийн золголт хийсэн байна. Мөн зарим иргэд нийслэлийн газрын албаар үйлчлүүлэх гэсэн ч “золголт” үргэлжилж байгаа тул зорьсон ажлаа бүтээж чадахгүй тухайгаа олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.