Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна. Тус гэмт хэргийг Г, Г, Э, М, А гэх таван бүлэг этгээдүүд үйлдсэн ба одоогийн байдлаар тоёота приус 11, хонда фит маркийн нийт гурван тээврийн хэрэгслийг Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс хулгайлж зугтсаныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжиж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иймд иргэд та бүхнийг автомашинаа байрлуулахдаа анхаарал болгоомжтой байж, хяналтын камертай газар зогсоож байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.
